Thursday, November 26, 2009

Халхын баяр

Орсод оюутан байхын гоёо дурсамж зөндөө шүү. Нэг удаа Горный Алтайгаас амьд мярнуусан хонь танилаараа дамжуулж худалдаж авж, 24 машинаар хүргүүлээд түүнийгээ оюутны байрлуу оруулж байж билээ. Монголд бол оюутны байр байтугай орон сууц, балкон дээр хонь майлах юу ч биш л дээ... харин Ново (Новосибирск)-д бол өөр байсаан... Новогийн дотны анд Наст бид хоёр хонио хүзүүдэж чирээд, нөгөөх нь майлаад оюутны байрны том хаалгаар ортол бөөн ангайсан нүд байж билээ... дээр нь тооцоо алдаж комендант (байрны дарга) шууд таарваа.. Тэжээхгүй нь лав тодорхой, тэгэхлээр идэж л таарах байх гэсэн шиг ойлгосон хэрнээ бас цочирдсон, юу хэлхээ мэдэхгүй гайхсан царайг нь би харангуутаа л шууд үг дугархаас нь өмнө өрсөн – Светлана Петровна, всё будет незаметно, у нас сегодня праздник ... и этот баран мой подарок друзьям... сьем и просто исчезнить и всё гэж хэлж билээ. Идээд л дуусаа... юу ч үлдэхгүй... гэж хэлхэд загнах нь хоббу мэт болсон тэр махлаг шар байрны дарга маань таг дуугай Наст хонь бид 3-ийг хажуугаараа өнгөрөөж билээ. Нүүдэлчин ёс заншил мэдэхгүй хотын хүмүүсд их л аймар зэрлэг харагдсан байх л даа. Хонийг инженер Наст басгүй шоу хийн гаргав. Анагаахын оюутнуудад нүдэн дээр нь эд эрхтэн бүрийг нь харуулж анатоми-ийн хийчээл заачвуудаа гэж хэлж инээлдэж байж билээ. Наст маань угийн ажилд сайн багадаа хөдөө өссөн тул хонь төхөөрөхдөө лут, арьсыг нь хуулахдаа шалав байсан шүү. Гэдэс гүзээ бүгдийг дээд зэргээр янзалж идэх хүртлэх бүх процесс-ийг гардаж хийж байж билээ.. Орос найз нар ч хажуугаас нь ангайтлаа харна. Бусад сургуулиас ч мөн олон Монгол оюутнууд цугларч халхын баяраар нэг удаа гэдэс чанаж идэж тэмдэглэж билээ орсод Новоод оюутны байранд шүү бүүр...

Sunday, November 15, 2009

Новосибирск

Новосибирск хот амьдралынхаа 6 жилийг өнгөрүүлсэн 2 дахь гэр болсон хот маань. ОХУ-ын 3 дахь том хот (Москва Санкт-Петербургын удаах), Сибирийн нийслэл ч гэдэг. Хотын хүн ам нь 2 сая дөхсөн. Монголоос поезд дайрч өнгөрдөг, мөн Казакстан явдаг манайхан ч Новогоор дайрж явдаг. Тэр хавидаа л зангилаа хамгийн том хот, тэгээд ч үзэж харж зугаалах газар их байсан болохлоор оюутан байхдаа их л өөдрөг алхадаг байлаа. Оперын том театр нь хамгийн сүрлэг барилга дотор нь их олон сайхан балет үзэж басчгүй урлаг талдаа нүдээ жаахан ч гэсэн нээсэн шүү. Новоод л анх биеэ дааж сурж бас олон сайхан найз нартайгаа тэнд л танилцсандаа. Зөндөө сайхан дурсамж дурдаж болноо, гэхдээ хамгийн гол онцлох нь тэнд боловсрол авсан түүндээ их баярладаг. Мэдээж үүнд хамгийн ихээр талархах хүмүүс маань хайрт аав ээж 2 маань шүү. Ново-д анх аавтайгаа очиж декантай хамт уулзаж танилцаад, харин ээж дараа жил нь ирж бас л сургуулиа үзүүлж явж байж билээ. Гоё байжээ оюутан нас Новоод. Ер нь алсдаа заавал нэг зав гаргаад Монголоос шууд машинтай гараад Новодоо зугаалж байсан газраараа дахин нэг зугаалнаа.

Wednesday, October 21, 2009

Хүүхдийн нүүр ам судлал сурах бичиг

Сэтгэл маш их хөдөлсөн баярт өдөр байлаа. Учир нь Монгол хэлнээ Хүүхдийн Нүүр Ам Судлалын анхны сурах бичиг (25 булэг 540 хуудастай) хэвлэгдлээ. Миний хувьд сүүлийн мэс заслын 5 бүлгийг орчуулсандаа маш их баяртай байна. Энэ номыг бие болгоход гар бие оролцсон бүх багш нартаа дахин блогоороо баяр хүргэе. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Мөн Монгол хэлнээ олон олон ном, ялангуяа оюутны мэргэжлийн сурах бичгүүд бүүр олон хэвлэгдэх болтугай гэж ерөөе.