Thursday, April 1, 2010

Та юмаа мартвал тог-нд цохиулаад үзээрэй... өнгөрсөн 4 сарын 1

Бага байхад, гар утас гэж байдаггүй үед юмсанж.. ихэвчлэн гэртээ дүүтэйгээ тоглож цагийг өнгөрөөнө. Гэхдээ эхлээд гэрээ цэвэрлээд, дараа нь хичээлээ хийчээд тоглоно шүү.. эсрэгээрээ ч байлуу.. Миний мартдаггүй тэр нэгэн өдөр би разетка шатаач билээ.. тэгээд тэрийг янзлаад баатрын тэмдэг зүүх хүсэлд автваа.. автерка, бахь, лентээр зэвсэглээд мэс ажилбараа эхэллээ дээ..
Утас.. дрнн, дрнн.. – Жагаа ах нь байна.. аавыгаа ирэхлээр энэ дугаарлуу залга гэж хэлээрэй.. утасны дугаар үлдээлээ..
Разетка.. Боолтыг нь зөөлөн эргүүлнэ.. тагийг нээтэл харалж шатсан тогны утас.. одоо шатсан 2 утсыг таслаад шинэ зухуйлгасан үзүүрийг холбоод болно.. энэ бол цахилгааны талаархи тухайн үеийн 2-р ангийн хүүхдийн мэдлэг байлаа.
Утас.. дрнн, дрнн.. – Тунгаа эгч нь байна аав ээж 2 нь байнуу (алга байна) .. аан за эгч нь дараа ярий..
Яриад дуусаад хартал Жагаа ахын утасны дугаар тэмдэглэсэн цаас алга.. дүүгийн цаасан онгоц болоод цонхоор нисээд өгчээ.. Юмаа янзлаж дуусаад гялс гарж хайхаас гэхдээ олдохгүй бол яанаа..
Разетка.. автерка барин дахин суув, дүү нөгөө өрөөнд, гэрт нам гүм гэтэл гэнэт.. ТАС хийтэл нэг орилвоо 220вт-д зохиулваа хөөрхий би.. оюун ухаан сэргээд л явчихлаа.. Жагаа ахын хэлсэн дугаар ч шууд ороод ирвээ.. бал аваад шууд тэмдэглэв.. хүүхэд насаа гэж..

No comments:

Post a Comment