Thursday, April 15, 2010

Сакура (花見ханами)

Анх Токушимад ирхэд сакура цэцэглэсэн үнэхээр гоёо угтаж авж байж билээ.. анхны сэтгэгдэл тод үлджээ. Сакура цэцэглэсэн үед ирсэн болохлоор жил бүр сакура цэцэглэх үед яг л тэр анх Японд ирж байсан өдрүүддээ эргэж очсон юм шиг сэтгэгдэл төрдөг нь гоёо. Мод нь навчгүй, дан цэцгүүд алагладаг болохлоор энгэж гоёо харагддаг байх, дээр нь удлаа удлаа гэхэд 14 хоног л цэцэгтэйгээ байдаг болохлоор хүлээлгэх дуртай мод гэж нэрлэж ч болох юм.
Сар жилээр хүлээсэн Сакура цэцэглэх цаанаа л сайхан
Санаанд гэрэл чимсэн бодлууд хайрладаг нь нэг л урамтай
Саглагар цэцэгт модноос цас мэт будрах навч хөгжилтэй
Салаалсан олон өнгөөр шивнэж баяр бэлэглэдэг нь ч гоёо
Сакура модны доор дээш харж хэвтэх сайхаан

No comments:

Post a Comment